
Хэнийх нь эзэмшил гэдэг нь хэрхэн батлагдах талаар хоёр талын компанийн удирдлагуудаас лавлахад “Дехор” ХХК-иас хариуцсан тодорхой мэргэжилтэн нь ирээгүй тул тодорхой бичиг баримт үзүүлсэнгүй, “Бидэнд бүх бичиг баримт нь ямар ч гэсэн байгаа. Энэ “Ноёд”-ынх шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад газрын маргаан үүсгэж байна” гэсэн тайлбар өгөв. Харин “Ноёд констракшн” ХХК-ийн удирдлагууд “Бидэнд энэ 900 м/кв талбайг ашиглаж барилгын ажил өрнүүлэхэд шаардлагатай шийдвэр болох анхан шатны болон нийслэлийн шүүхийн захирамж байна. Мөн энэ газарт барилгын ажил эхлүүлж, бохир усны шугамыг холбох ажлын зөвшөөрлийг Ус сувгийн удирдах газраас өгсөн байхад “Дехор” ХХК хууль зөрчиж байна” гэж тайлбарлалаа.
Ямартай ч нөхцөл байдлыг зохицуулахаар тус газарт ажилласан цагдаагийн ахмадын шийдвэрээр одоогийн байдлаар “Дехор” ХХК-ийн хариуцсан мэргэжилтэн ирж, хоёр компанийн удирдлагууд хэлэлцтэл энэ газарт усны шугам холбох ажлыг өрнүүлэхийг түр хориглолоо.