
Өглөө 11.00 цагт эхэлсэн уг хуралд Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж болон НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Ариунболд нар оролцож байна.
Хурлын эхэнд Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж улс төрийн илтгэл тавьсан бол НИТХ дахь АН-ын дарга Б.Ариунболд 2010 онд хийсэн ажлын тайлангаа тавьжээ.
Энэ удаагийн хуралдаанаар Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны тэргүүлэх гишүүдийг сонгох юм.
Үүний дараагаар Нийслэлийн АН-ын Хяналтын салбар хорооны гишүүдийг мөн сонгоно.
Хуралдааны ирц 90,6 хувьтай үргэлжилж байна.
Б.АЛТАНСҮХ