
Хэргийн талаар талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Оюутолгойн ажилчдыг онгоцноос буух үед Д.Энхжинг нэг залуу дуудаж, ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон гэсэн. Улмаар маргалдан Д.Эрдэнэбат гэгч Д.Энхжингийн цээж, нуруу, хэвлийд дөрвөн удаа хутгалж, дараа нь өөрийнхөө зүрхэн тус газар хутгалсан. Тэрээр ажлаас халагдсандаа Д.Энхжинг нөлөөлсөн гэж үзэж, өш хонзон санаж ийнхүү хутгалсан байж болзошгүй юм” гэх хариултыг өглөө.
Д.Энхжин, Д.Эрдэнэбат нар нь Оюутолгойн сапёрын албанд хамт алба хашиж байсан гэнэ.
Д.ЖАРГАЛ