“Дөрвөлжин хайрцаг дотор нь Батбаяр тэр юу вэ” гэлээ гэгчээр телевизийн дөрвөлж дотроос тив дэлхийгээр тэнэснээ, очсон орныхоо хүн зоныг доромжлон гутааж, ам нь ардаа гартал, цагаан хөөс сахартал бурсаар гэнэн хүмүүст юм үзэж нүд тайлсан эр болон харагдан, төрийн түшээ болсон хятадын туг шиг улаан нүүртэй, духан дээрээ таван хошуутай, худал шудрага царайлсан, яг хэрэгтэй үед нь МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫГ араас нь түгжилддэг хүний хайлан царайлсан адагийн новшийг ч үзлээ. Хөөрхий тэр ганц жилийн дараа нохой шээдэг дов шиг хүн дөлсөн амьтан болон хувирч бөлгөө.
“Жа вантаан энэ муу хэддтэй ээддээ мөнч их тулалдлаадаа” гэж эзэндээ худал эрэлхэг зан гаргадаг хирнээ, өрсөлдөгчийнхөө өмнө мейжигийн их хааны өмнө тонголзох япон түшмэл шиг бөхөлзөхдөө нэг гар нь кармаандаа салаавчтай, булан тойронгуут нь хуц гэж шивэгнэх хулчгар улс төрчийг ч хөх инээдтэй харж сууцгаалаа.
Хаа ч явсан тэргүүн дээгүүр, хараа алсарсан, омог бардам, “бодоор илүү төрсөн, бодлоор түлхүү төрсөн” хийсэн хэлснээрээ аархдаггүй, олны оюун зориг, сэтгэл санааг хүү татан эзэмдсэн цагийн эзэн, түүх алсрах тутам суутны зурсан зураг шиг үнэ хадах ардчилалын оюун санааны эцгийг амьдад нь харж л сууна. Буурал тэргүүнд нь үүл бүдэрсэн, буян заяанд нь монгол өндөлзөх сайн цагийн мянган бурхан шиг АРДЧИЛАЛЫН баатаруудтай дөрөө харшуулж явах нь бас л нэг сонин. Чихтэй толгой мөрөн дээр байхад ч юм юмыг л үзэх юм.
Соц эдийн засгийн онол бага шиг цээжилж арван жилийн ширээний араас ирсэн асуухаа ч мэдэхгүй охид хөвгүүдийн толгой эргүүлж явснаа их юм болгож, топ эдийн засагч гэж ойлгуулан, бүдэрч унасан нөхөр дээрээ гишгэн ерөнхий сайдын сэнтий өвөрлөсөн нэгийг баахан ажиглаж явлаа. Ярих нь нобелийн шагналт шиг том, хийх нь торны тоть шиг энэ эр л надад таалагдсангүй. Өөрийгөө МҮДН-ын лидер гэж сэрүүн зүүдэлсэн энэ нөхөр тулхтай, нүдэнд дулаан Баярсайхан, омогтой, гамшигтай ч хүлээн зөвшөөрөгдсөн Фортуна, ухаалаг, хүндхэн үед сэлүүхэн, тайван, эрүүл Эрдэнэбат нарын дэргэд уймраа хуйсагнуур, хэрэгтэй эгзэгтэй цаг мөчид араас довтолдог, хэзээ ч итгэж болохгүй анд гэж АН-ын нөхөддөө үнэлэгддэг нэгэн. Түүхийн эгзэгтэй хавчлагатай үед өрсөлдөгчийн захиалга, анд нөхдийн аргагүйдлийн дүнд азын дөрвөн шагай,алаг мэлхийн буулт шиг нэгэн зурвас мөчөд намын дарга, ЕС болсноо бусдаасаа тасарсан лидер, ухаан нь хэтийдсэн эдийн засагч гээд ойлгочихсон хүн шиг санагдаад байдаг юм.
Намын хурал дээр ч, их хурлын танхимд ч олны өмнө ухаантай царайлах гэж л юм ярихаас, хамтын зорилго, эрх ашиг бол энэ хүнд сохор яндааны үнэгүй. Ухаандаа Батхүү босоод сайн морьны ташаа өндөр,салтаа уужуу, сээр бөгтөр, толгой том, хамар дун бүрээ, Толин хээр, Түмэндэмбэрэл хоёр шиг суутан мянган жилд нэг төрнө гэж яриад унавал мундаг гэж ойлгох уу,сагсуу гэж ойлгох уу, Жижгээ Энхболд телемеханикийн удирдлагаар ирээдүйд их хурлын гишүүдийн гараар аль ч товчийг даруулж би чадна гэх ч юмуу, Алтанхуяг намын хурал дээр босч ирээд л Вандерваальсын универсаль тэгшитгэлээр байгалийн үзэгдлүүд бүү хэл нийгмийн дундах цуурхал, бослого, халдварт өвчний тархалт, үлий цагаан оготоны популяци, эмэгтэйчүүдийн хүүхэд олох тоог чби тодорхойлж чадна гээд унавал (уг нь ч тэгж болнолдоо) лаг физик ч гэх үү. Дээрх нөхрийн ярих нь бидэнд иймэрхүү цэцэрхсэн тэнэг гэж харагдаад байдаг юм.
Нэгэн үед оросд сахал ургуулсаны татвар авдаг байтал, сахлаа аваад эхлэнгүүт сахалгүйн татвар авч эхэлсэн гэдэг шиг.
Нам нь МАН-тай эвсэхээр буруу гээд байдаг, МАН-тай эвсэхгүй бол бас л буруу болдог. Энэ нөхрийнхөөр бол яах ёстой вэ. Сонгогчид хүчийг тэнцүүлсэн нөхцөлд хоёр том нам нөхцөх нь нэг талаар ёстой фашизм, нөгөө талаар авилгал, ажилгүйдэл, баян хоосны ялгавар дэндсэн үед бүр гааруулах сонголт байсныг засаж, үгүйлэгдэж байсан хүчтэй сөрөг хүчинтэй болгосон нь цагаа олсон зөв сонголт гэж хэлэхээр хүн ор тас үгүйсгэж байх юм.
Боловсон хүчний сонголтыг өөрөөр яаж хийх байсаныг бүү мэд.Фракцууд нь буцалж бургилж, оргилж, би эхэлж тулалдаанд орно гэж байгаа намыг нэгийг нь татаад нөгөөг нь түлхээд явах уу, бүгдтэй нь хамтдаа явах уу гэдэг дээр жанжны зовлонг гаднаас хараад дүгнэх мөн ч бэрх.
Цагтаа бол энэ хүн өөрөө тулаанд цэргээ удирдаж ороод арми нь дөрөв хуваагдан салж, өөрийг нь улсгүй ерөнхийлөгч Горбачёв шиг болгосон тэр үеээ давтуулж, хайр зарлаад байгаа МАН-д туслах гээд ч байгаа юм шиг телевиз болгоноор “ухаантан” царайлах юм.
Яг эгзэгтэй шаардлагатай, нөхрийн тус хэрэгтэй үед Энхсайханыг ч, Дорлигжавыг ч, Гончигдоржийг ч, Элбэгээг ч, Алтанхуягийг ч доошоо чихэж хажуугаар нь өөрөө тодрох гэж оролддог, харанхуй өрөөнд суугаа хар негр шиг өнгөтөй нөхөр билээ.
Би таныгаа дөрөв таван зүйл ангиар баалмаар байх юм. Гэхдээ үүнээс хойш битгий тэгээрэй гэдэг утгаар шүү, би улс төрийн үйл ажилагааг чинь шүүмжилснээс махбодь, хувь хүнийг ньтөөрөгдсөн олон монголчууд шиг үнэлж явдаг нэгэн.
Ардчилсан эвслийн тэргүүн, ерөнхий сайд байхдаа атгаж биш тараан бутрааж “тусалж билээ”
Эдийн засгийн асуудлыг хянах дэд хороо байгуулж өгөхөд, буяныг хянах хариуцлагатай даалгаварыг хөсөрдүүлэн тараасан билээ
Очсон тойрог болгондоо юу ч хийлгүй нэг удаагийн цаасан аяга шиг хэрэглэн хаяаад тойрогоо сольж, өрөм идэж явахдаа, хуучин тойрог дээр чинь очсон журмын нөхөр чинь зоолттой унадаг билээ.
Ингэж өрөм зооглож, өөрөө гарч байхдаа хуучин тойргоо устгаж явснаараа таны хийсэн бүхэн харилцан устаж тэг буюу хоосон үр дүнд хүргэж яваагаа харин гавъяа болгон харагдуулах охор аргаа хэрэгжүүлэхдээ, үе үеийн удирдлагаа муухай харагдуулах арга буюу хар фонон дээр буух саарал дүрс болгож ирлээ та.
Ялалтын баярт нүд бүрэлзэх үед ухаант хүний сургамж, болгоомжлол хэрэгтэй үед иймэрхүү нөхөр ухаантны дүрд тоглож, толгой эргүүлэх вий.
Олны дотор сайн ч буй саарч буй, олноос бүрдсэн нам дотор дүр үзүүлэгч буй, үнэн мөрөөрөө хачин сайн менежмент үзүүлэн, ялалтын манлайд нөхдөөрөө тугийг нь бариулж өөрөө дунд нь үзэгдэхгүй, мишэлзэн зогсож, цээжиндэх галынхаа утааг залгилан суудаг эрс байж л байна. Энэ бол АН-ыг муулж байгаа биш харин сайнтай муутайгаар сав дүүрдэгийг хэлж буй үг бөлгөө.
Та сайн байна уу гэж надаас асуулаа, байна гэж би хариулья гэдэг нөхөр шиг, тэр бөхийн нэр хэн бэ гэж та надаас асуувал, би тэр бөхийг Амараа гэж хариулъя.
Сүүлд нь хэлэхэд эрх баригчдад долдойдож, албанд очоогүй нэгнээ доош чихэх гэсэнгүй, олсон өчүүхэн ялалт маань батжаасай, хувийн өчүүхэн амбицдаа дийлдсэн нэг маань дуулахад хоолой нэг, дугтархад хүч нэг яваасай, одоо муудалцаж явсаар бусдын идэш болсон хайран сайхан 12 жилээ алдсанаа ухаараач гэх гэсэн юм. Би лав албанд очоогүй 90 оныхоо ажлыг хийж яваа шүү. Очих ч үгүй биз.
АН-ын нөхөд нэгнийгээ алдаггүй, талдаггүй, цөлдөггүй, шоронддоггүй харин ил тодоор аливааг сайнаас сайн хийдэг шигээ чанартай сайн баалдаг билээ л.
/Төлбөртэй нийтлэв/