“Усны хүч-2012” эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

“Усны хүч-2012” эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол Улс ЮНЕСКО-д элсэн орсны 50 жилийн ойн хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ШУТИС хамтран “ Усны хүч-2012” сэдэвт оюутны анхдугаар эрдэм шинжилгээний бага хурлыг арванхоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уг эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд шилдэг илтгэлийг шалгаруулах уралдааныг аравдугаар сарын 8-наас эхлэн нийт их, дээд сургуулиудын бакалаврын төвшний оюутнуудын дунд зарлаад байна. Илтгэлүүдийн тухайд, усны зарцуулалт, зүй зохистой хэрэглээ, усны талаарх нийгмийн сэтгэл зүй, түүнд нөлөөлөх нь, ундны усны эрүүл ахуй, усны хэрэглээний оновчлол, усны зохистой хэрэглээн дэх техникийн дэвшил, усны менежмент, усан хангамж зэрэг сэдвийг хамрах ажээ. 

Бага хурлын гол зорилго дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны асуудалд оюутан залуусын анхаарлыг хандуулах, олон нийтэд усны үнэ цэнийг ойлгуулах, зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах, энэ чиглэлийн туршилт судалгааны ажлыг дэмжихэд орших аж.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж