Улаанбаатарчууд хотоо цэвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатарчууд хотоо цэвэрлэж байна

“Серж интернэшнл” ХХК-иас “Миний хот-Миний гэр” бүх нийтийн цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулж байна. Тус компанийн харьяа  найман салбар рестораны хамт олон өөр өөрсдийн дүүргийн иргэд, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд уриалан, зохион байгуулж оролцож байгаа аж.
“Серж интернэшнл” ХХК-ийн салбар ресторанууд Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт ажилладаг учир бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэлийнхэн идэвхитэй оролцож байна. Цэвэрлэгээнд оюутнууд санаачлагатай оролцож, Туул, Сэлбэ голын хогийг ХААИС-ийн оюутнууд, Баруун дөрвөн замын зам талбайн хогийг ШУТИС-ийн оюутнууд цэвэрлэж байгаа аж. Бүх нийтийн цэвэрлэгээ 15.00 цагт дуусна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж