“Дачин Тамсаг”-ийн ажилчид ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

“Дачин Тамсаг”-ийн ажилчид ажил хаяна

Дорнод аймгийн нутагт газрын тос олборлодог “Дачинтамсаг Монгол” ХХК-ийн ажилчид цалин хөлс, ажлын нөхцөлөө сайжруулах зорилгоор ирэх сарын 10-нд ажил хаялтыг албан ёсоор эхлүүлэхээр болжээ. Өмнө нь тэд ажил хаях болно гэдгээ мэдэгдээд байсан юм. Мөн тэд шаардлага хүргүүлж байгаа аж. Уг шаардлагад ажиллах гол нөхцөл цалин хөлсийг сүүлийн жилүүдэд нэмэгдүүлээгүй, мөн уул уурхайн хүнд нөхцөлд ажилладаг ч бага цалин өгч байгаа тул нийт ажилчдын цалинг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэхийг тусгасан байна. Шаардлагыг хүлээн автал газрын тос хилээр гаргахгүй гэдгээ тэд мэдэгджээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж