“Формула нэг”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон түрүүтэй нисгэгч үдэлтийн баяраа хийх гэж байна. Энэ спортын түүхэн замналд хамгийн сонирхолтой гэж болох нэгэн үеийг эзэгнэж, дэлхийн аварга цолыг долоон удаа хүртсэн Михаиль Шумахер 43 насандаа ийнхүү спортоо орхиж байгаа юм. “Mercedes” багийн бүрэлдэхүүнд харьяалагдаж байсан түүний оронд багийн удирдлага “McLaren”-аас Льюис Хэмильтоныг багтаа авчирсны дараа тэрбээр шийдвэрээ гаргажээ.
Шумахер нийт 91 гран-прид түрүүлсэн нь рекорд амжилт. 2006 онд зодог тайлсан ч их спортдоо эргэн ирсэн тэрбээр “Миний баттерей хэдийнэ улаачихсан” хэмээжээ. Тэрбээр 1991-2006 оны хооронд 91 уралдаанд түрүүлсэн. Мөн энэ хугацаанд 1994, 1995 онд дэлхийн аваргад түрүүлж, дараа нь 2000-2004 оны хооронд “Ferrari” хөлөглөн дараалан таван удаа ДАШТ-д тэргүүлсэн билээ.
Т.МАША