Монгол, Эстонийн харилцааг хөгжүүлэх нь чухал гэлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Монгол, Эстонийн харилцааг хөгжүүлэх нь чухал гэлээ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2011 оны гуравдугаар сарын 31-нд болов. Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Европын газрын дэд захирал Б.Мандахбилэг, Эстонийн талаас Эстонийн ГХЯ-ны Улс Төрийн газрын захирал M.Волмер  нар удирдан явууллаа.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй ярилцав.  

    Монгол, Эстонийн хамтын ажиллагааг төрөл бүрийн салбарт өргөтгөн бэхжүүлэхийн тулд дээд өндөр хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх, мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцаа хөгжүүлэх нь чухал гэдгийг цохон тэмдэглэв. Монгол Улс болон ЕХ-ны хооронд ойрын үед гарын үсэг зурах Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах, евростандартыг нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж бүрдэж байгааг талууд тэмдэглэн, ГХЯ-д хоорондын дараагийн зөвлөлдөх уулзалтыг Таллин хотод 2012 онд хийхээр тохиролцов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж