“Чингис хаан” буудал хэвийн ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” буудал хэвийн ажиллаж эхэллээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хоёр хүн маргалдсаны улмаас нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг өнөөдөр өглөө гарсан. Хэргийн дараа нисэх буудалд хөл хорио тогтоож, хүн нэвтрүүлэхгүй байсан ч саяхнаас нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Маргалдсан хоёр хүн нь өнөөдөр өглөө 08.42 цагт газардсан “Оюутолгой” компанийн онгоцноос буусан, тус компанийн ажилчид байж магадгүй байна. Энэ хэргийг нарийвчлан тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна.
"Оюутолгой" компаниас энэ талаар тодруулахад хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд бид мэдээлэлтэй нарийвчлан танилцсаны дараа албан ёсоор мэдээлэл гаргах болно гэлээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж