
Чингис хаан” нисэх онгоцны буудал өнөө өглөө хоёр хүн биенийгээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ. Одоогоор цагдаагийнхан Нисэх онгоцны буудалд хөл хорио тогтоож, нисэх рүү хүн оруулахгүй байна. Албан бус эх сурвалжийн хэлснээр “Оюутолгой” компанийн хоёр ажилтан бие биенийхээ цээжин тус газар хутгалсан байж болзошгүй байгаа аж. Саяхан дээрх хоёр хүнийг Яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэг рүү авч явжээ.