“Korean Air” тээшний үнээ бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

“Korean Air” тээшний үнээ бууруулжээ

Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани зорчигчдын ачаа тээшний шинэ үнийн тариф мөрдөж, үнээ бууруулах болсноо мэдэгджээ. Тус компанийн албаны хүмүүсийн мэдээлснээр өчигдөр буюу даваа гаригаас эхлэн тус компани ачаа тээшний үнэдээ өөрчлөлт хийх болсныг Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. “Korean Air”-ийн албаны хүмүүсийн мэдээлснээр энэхүү үнийн өөрчлөлт нь зорчигчдын ачаа тээшинд оногдох төлбөрт илүү уян хаян буюу зорчигчдод хөнгөлөлт үзүүлсэн үнийн дүнгийн өөрчлөлт аж. Учир нь дээрх үнийн өөрчлөлтөөр 23 кг-аас дээш ачаанаас тээшний үнийг кг тус бүрээр тооцож авах юм байна. Ингэснээр үнийн дээд хэмжээ өмнө нь 100,000-200,000 вон байсан бол одоо үнийн дээд хэмжээ 70,000- 130,000 вон болж, буурч байгаа аж.
 

 Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж