БНСУ-ын Гуми хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Гуми хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Өмнөд Солонгосын Засгийн газраас өнөөдөр буюу даваа гаригт мэдээлснээр  тус улсын Кёнсан-Пукто мужийн Гуми хотод гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Учир нь өнөөдөр Гуми хотод БНСУ-ын химийн томоохон  үйлдвэрүүдийн нэг  “Hube Global” нэртэй үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсон аж.  Дэлбэрэлтийн үеэр таван хүн амиа алдаж, 18 хүн шархадсан байна. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр тус хот нь Өмнөд Солонгосын томоохон  хотуудын нэг Дэгүгээс 32 километрийн зайтай оршдог бөгөөд Өмнөд Солонгосын томоохон хотууд болох Бусан, Дэгү болон Гуми хотуудыг дамнан урсдаг Наөкдонган мөрөн урсдаг аж. Түүнчлэн орон нутгийн албаны хүмүүсийн мэдээлснээр уг химийн үйлдвэр дэлбэрсний улмаас тус улсын гурван том хотыг дамнан урсах Наөкдонган мөрний ус бохирдож, оршин суугчдын хувьд ихээхэн хүндрэл үүсээд байгаа юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж