
“Урлах эрдэм” дээд сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын загварын долоо хоног” ирэх сарын 3-нд Монголын Худалдаа аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд 20.00 цагт нээлтээ хийх гэж байна. Энэхүү загварын шоу ес дэх жилдээ болох гэж байгаа бөгөөд ирэх улирлын загварын чиг хандлагыг тодорхойлдог билээ. Тус загварын долоо хоног Монголын Худалдаа аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд үдэш бүр 20.00 цагт болох ба уламжлал ёсоор үдэш бүр өөр өөр коллекциуд дэлгэгдэх юм байна. Энэ жилийн “UB Fashion Week” шоунд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид, топ моделиуд болон дуучин С.Наран, “Мотив” хамтлаг оролцож ая дуугаа өргөх юм байна.
Г.Даша