Санхүүгийн байцаагчид тусгай сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Санхүүгийн байцаагчид тусгай сургалтад хамрагдана

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү болон Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Ерөнхийлөгч Л.Энх-Амгалан нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Хамтын  ажиллагааны зорилго нь төрийн өмчийн болон төсвийн байгууллагуудын нягтлан бодогчдын өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтарч шийдвэрлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх орчин бүрдүүлэх, мэдээллийн ил тод, нээлттэй тогтолцоог бий болгоход оршиж байгаа гэнэ. Мөн гэрээнд нятглан бодох бүртгэл, санхүү, төсвийн ажилчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,   энэ чиглэлээр сургалт явуулах, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдад тусгай сургалт явуулах зэргийг тусгасан аж.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж