
Маргааш дэлхийн хүүхдийн номын өдөр. Энэхүү өдөрт зориулаад “Интер” номын их дэлгүүр хүүхэд багачууддаа зориулан өөрийн байрандаа 11.00 цагаас “Хүүхдийн номын өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгт хүүхдийн номын зохиолчид уригдан ирж хүүхэд багачуудтай уулзах юм. Энэхүү баяртаа зориулан хүүхдүүд “Үлгэрийн баатар”-т хувилан өөрсдийн тоглолтыг үзүүлэх юм байна. Мөн энэ үеэр “Интер” номын их дэлгүүрийн хамт олон бяцхан уншигчдадаа ном бэлэглэх нь ээ.
Г.Даша