Нийслэл хотын баг хожил байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Нийслэл хотын баг хожил байгууллаа

Дорнод бүсийн тэргүүлэгчийн төлөө өрсөлдөж байгаа “Вашингтон Капиталс” Верайзон центртээ “Колумбус Блу Жакетс” багийг хүлээн авч, тоглолоо. Овечкин тэргүүтэй талбайн эзэн баг гоолын салхийг хагалах хувьтай байжээ. Хамгаалагч Жон Карлсон хоёр дахь минутад Брукс Лайхын дамжуулалтыг чулуу болгож улирлын долоо дахь гоолоо багтаа авчирлаа. Дараагийн гоол орохыг харахын тулд үзэгчид хоёрдугаар үеийн 12 дахь минутыг хүлээх хэрэгтэй болсон. Антонио Верметте энэ удаад “Капиталс”-ын хамгаалалтыг нэвтэлж, тооны харьцааг тэнцүүлжээ. Гэсэн ч ердөө минутын дараачаар “Капиталс”-ын эхний тавтын шилдэг гурвал болох Нубль, Бакстром, Овечкин нарын хослон тоглолт амжилттай болж,  Нубьл тооны давуу байдлыг “Капиталс”-т авчирлаа. Нийслэлийн багийн хамгаалагчид довтолгоо шигээ сайн байж чаддагүй нь харамсалтай. Тийм ч учраас плей-оффт өндөр амжилт үзүүлдэггүй биз. Үүний нэг тод илрэл болж, 42 секундын дараачаар өөрсдийн хаалганд хоёр дахь гоолоо алдаж, тоглолт дахин тэнцсэн. Гэсэн ч 13 секундын дараачаар Жейсон Арнотт карьерынхаа 399 дэх гоолоо “Колумбус”-ын хаалганд оруулахдаа Марко Штурмын дамжуулалтыг ашигласан юм. Харин тэнцээний гоолыг гуравдугаар үеийн 15 дахь минутад Скоттие Апшалл оруулснаар энэ тоглолтын үндсэн цаг 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. Нэмэлт цагт Жейсон Чимера “Блу Жакетс”-ын хамгаалалтын сул талыг ашиглан хожлын гоолыг оруулснаар “Вашингтон Капиталс” 4:3 харьцаатай өрсөлдөгчөө буулган авлаа. Ингэснээр тэд гурван улирал дараалан 100 оноо авсан амжилтыг үзүүлж, “Флайерс”-аас нэг оноо дутуу бичигдэх боллоо.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж