Уго Чавес ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Уго Чавес ялалт байгууллаа

Венесуэлийн Сонгуулийн Ерөнхий хорооноос ерөнхийлөгчийн сонгуулийн  эцсийн дүнг танилцууллаа. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавес  сонгогчдын 54 хувийн санал авч, төрийн тэргүүний үүрэгт албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болжээ. Сонгуулийн сүүлийн дүнг зарласны дараа Уго Чавест хүргэхээр түүнийг дэмжигчид нийслэл Каракаст цугласан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд долоон нэр дэвшиг  өрсөлдсөнөөс гол өрсөлдөөн Уго Чавес болон Каприлес нарын дунд өрнөсөн аж. Сонгуулийн  санал хураалтын дүнд Уго Чавес 54.2 хувийн санал авсан бол Каприлес 44.97 хувийн санал авсан байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж