Дортмундын цэнгэлдэхийг дэлбэлэхийг оролджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Дортмундын цэнгэлдэхийг дэлбэлэхийг оролджээ

Германы Бундеслигийн “Боруссия Дортмунд”-ын Уэстфаллэнштадион буюу бидний нэрлэж заншсанаар Сигнал Идуна Парк цэнгэлдэх террорист халдлагад өртөж болзошгүй байжээ. Германы цагдаагийн газарт нэгэн хүн цахим шуудангаар бөмбөг дэлбэлэх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний дагуу цагдаагийнхан шалгалт, мөрдлөг явуулсны эцэст Кёльн хотоос 25 настай нэгэн сэжигтнийг баривчилжээ. Түүний өрөөнөөс тэсрэх бодистой төстэй гурван зүйл, мөн лэптоп болон химийн бодисууд олдсон байна. Бас цэнгэлдэхийн хажууд байрлах машины зогсоолоос тэсрэх бодисын төрлийн зүйл олдсон аж. Цагдаагийн байгууллагын зүгээс энэ хэргийг террорист эсвэл Исламын шашинтнууд үйлдээгүй гэж байна.

Сэжигтэн өнгөрөгч хоёрдугаар сард Пакистанд байрлах Германы элчин сайдын яам руу и-мейл илгээж, Германд хоёр ч газар бөмбөг тэслэхээр төлөвлөснөө мэдэгдэж байжээ. Эхэндээ цагдаа нар үүнийг айлган сүрдүүлэг гэж үзэж байсан ч мөрдлөг хийгээд үзэхэд хэрэг явдал нэлээд асуудалтай болж ирсэн байна. Улмаар и-мэйл ирсэн замыг үргэлжүүлэн шалгасаар сэжигтнийг Кёльн хотын нэгэн зочид буудлаас баривчилжээ. Сэжигтний нэрийг одоогоор зарлаагүй байна. Баривчлагдах үедээ сэжигтэн Сигнал Идуна цэнгэлдэхээс гадна өөр гурван газар бөмбөг тэслэхээр бэлдэж байжээ. Шинжилгээгээр эдгээр тэсрэх бодисууд нь аюултай ч хүчтэй бөмбөг биш байсан гэнэ. Ямар ч байсан аюулыг эрт зайлуулж чадсан учраас “Боруссия Дортмунд”-ын тоглолтууд үргэлжлэн явагдана. Энэ амралтын өдөр Бундеслигйин тэргүүлэгч баг “гэртээ” лигийн гуравдугаарт бичигдээд буй “Ганновер” багийг хүлээж авах юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж