төрийн тэргүүнийг тодруулах Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 7-нд буюу
өчигдөр болж өнгөрлөө. Уг сонгуулиар тус улсын сүүлийн зургаан жилийн
хугацаанд төрийн эрх барих улстөрч тодрох бөгөөд эцсийн үр дүнг
одоогийн байдлаар хараахан зарлаагүй байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар одоогийн Ерөнхийлөгч Уго Чавес хэрвээ энэ
сонгуульд ялалт байгуулвал 1998 оноос хойш гуравдахь удаагаа тус улсын
төрийн эрхийг барих бүрэн эрхтэй болох юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн
сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Уго Чавесаас гадна зургаан нэр бүхий улс
төрч өрсөлдсөн байгаа. Гэсэн хэдий ч сонгуулийн гол өрсөлдөөн Уго Чавес
болон сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес нарын хооронд явагдаж
байгаа. Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр сонгуулийн санал хураах үйл явцыг
өчигдөр буюу ням гаригт орон нутгийн цагаар 22:30 минутад хаасан байна.
Харин Венесуэлийн Сонгуулийн ерөнхий хорооноос саналын үр дүнг олон
нийтэд одоогийн байдлаар хараахан мэдээлээгүй байгаа. Одоогийн
Ерөнхийлөгч Уго Чавесийн хувьд өнгөрсөн жилээс хойш хорт хавдрын эсрэг
эмчилгээ хийлгэж Куба улсад очин эмчилгээ хийлгэж байсан ч одоогийн
байдлаар бие нь сайжирсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Түүнчлэн энэ сонгуульд тэрбээр хүчтэй өрсөлдөгчийн нэг бөгөөд нийслэл
Каракаст л гэхэд Чавесийн дэмжигчид улам хүчтэй байгаа гэнэ. Тэрбээр
сонгуулийн санал хураалтын өмнө ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Энэ
удаагийн сонгуульд ард түмнийхээ дэмжлэгийг авна гэж мэдэгдсэн ч
сонгуулийн эцсийн үр дүнг хүндэтгэнэ” хэмээн мэдээлжээ.