Prada өөрийгөө 11 тэрбум ам.доллараар үнэлэв

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Prada өөрийгөө 11 тэрбум ам.доллараар үнэлэв

Италийн загварын ордон Prada Гонконгийн бирж дээр 2011 оны долдугаар сард хувьцаа гаргах (IPO) өрөгдлөө өгсөн тухай Bloomberg дамжуулжээ. Энэ нь сүүлийн таван жилийн дотор хувьцаагаа гаргах гэсэн Prada-гийн тав дахь оролдлого болж байна.

Агентлагийн мэдээгээр хувьцааны арилжаанаасаа Prada 10,7 тэрбум ам.доллар авна гэсэн найдвартай байгаа гэнэ. Загварын ордны хувьцаанй арилжааг Intesa Sanpaolo, CLSA Asia-Pacific Markets, Goldman Sachs ба UniCredit компаниуд хариуцан хийх ажээ. Өмнө нь Prada IPO-гийн үйлдлээр дөрвөн тэрбум евро авна гэж мэдээлсэн байжээ.

Miu Miu ба Church"s Prada зэрэг брэндтэй загварын ордон зах зээлийн эрэлт муутай байснаас IPO гаргахаа нэг биш удаа хойшлуулж байжээ. Prada ордонг 1913 онд Марио Прада Милан хотод үүсгэн байгуулсан ба Prada Brothers гэсэн нэртэй байлаа. Үүсгэн байгуулагчийн ач охин Миучча Прада компанийг 1978 онд залгамжлан авчээ. Одоо Прадогийн гэр бүл компанийн хувьцааны 95 хувийг барьдаг. Үлдсэн хэсгийг нь Италийн Intesa Sanpaolo банк эзэмшдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж