Машины худалдаа буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Машины худалдаа буурчээ

Өнгөрсөн сард Японы зах зээл дээр 279,4 мянган хөнгөн тэрэг борлогджээ. Тэр нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 37 хувиар бага байна. Машины худалдааны хэмжээ буурсан нь гуравдугаар сарын 11-ний  газар хөдөлт ба цунамийн үр дагавар ба төрөөс машины наймааг дэмжихээ зогссонтой холбоотой гэж шинжээчид дүгнэжээ хэмээн Bloomberg дамжуулсан байна.
 
Газар хөдлөлт бүхнээс илүүтэйгээр Toyota корпорацийн худалдаанд нөлөөлсөн ба өнгөрсөн сард машины наймаа хоёр дахин унаж, компани дөнгөж 110,7 мянган машиныг худалдаж чадсан байна. Гэхдээ энд Lexus маркийг оруулаагүй гэнэ. Үүний зэрэгцээ  Nissan  45,7 мянган машин худалдаж, худалдаа нь 38 хувиар, Honda-гийн худалдаа 28 хувиар бууран 43,3 мянган машиныг тус тус худалдсан байлаа.

Хэмнэлттэй машины худалдааг дэмжих төрийн дэмжлэг алга болсны дараа Японы автын зах зээл 2011 онд 13 хувиар буурна гэж шинжээчид хэлж байв. Гэхдээ гамшиг энэ дүгнэлтийг өөрчлөх бололтой. Компаниуд газар хөдлөлтийн улмаас амссан хохиролоо бүрэн гаргаагүй байгаа.

Урьдчилсан дүгнэлтээр гамшгийн хохирол нь Японы автын үйлдвэрлэлийг 30 хувиар бууруулна гэсэн тоог гаргажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж