
Газар хөдлөлт бүхнээс илүүтэйгээр Toyota корпорацийн худалдаанд нөлөөлсөн ба өнгөрсөн сард машины наймаа хоёр дахин унаж, компани дөнгөж 110,7 мянган машиныг худалдаж чадсан байна. Гэхдээ энд Lexus маркийг оруулаагүй гэнэ. Үүний зэрэгцээ Nissan 45,7 мянган машин худалдаж, худалдаа нь 38 хувиар, Honda-гийн худалдаа 28 хувиар бууран 43,3 мянган машиныг тус тус худалдсан байлаа.
Хэмнэлттэй машины худалдааг дэмжих төрийн дэмжлэг алга болсны дараа Японы автын зах зээл 2011 онд 13 хувиар буурна гэж шинжээчид хэлж байв. Гэхдээ гамшиг энэ дүгнэлтийг өөрчлөх бололтой. Компаниуд газар хөдлөлтийн улмаас амссан хохиролоо бүрэн гаргаагүй байгаа.
Урьдчилсан дүгнэлтээр гамшгийн хохирол нь Японы автын үйлдвэрлэлийг 30 хувиар бууруулна гэсэн тоог гаргажээ.
Ш.Мягмар