Турк Сирийн буудалтад хариу өгөв

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Турк Сирийн буудалтад хариу өгөв

Сирийн нутгаас мина харвагчаар буудсаны хариуд Туркийн цэргийнхэн гал нээсэн байна.

“Anatolian” агентлагийн мэдээлснээр, аравдугаар сарын 5-нд минометын хэд хэдэн сум Сирийн хилээс Туркийн Хатай мужийн нутагт унажээ. Минометын буудлагаар эвдрэл сүйрэл гарч, хүн амь үрэгдсэн эсэх талаар ямар нэгэн мэдээ гараагүй байна.

Аравдугаар сарын 3-нд Туркийн Акчакал хотодСирийн нутгаас унасан их бууны суманд таван хүн алагдсан юм. Энэ буудлагын хариуд нь Туркийн их буучид Сирийн цэргийн ангиудад хэд хэдэн цохилт өгсний зэрэгцээ парламент нь Зэвсэгт хүчиндээ бусдын нутаг дэвсгэрт нэвтрэх эрх олгосон юм.

Харин Сири болсон хэрэг явдлын төлөө уучлалт гуйж Туркийн хилийн 1О км-ийн бүсэд нислэг зурвас бий болгон их буу ашиглахыг цэргийнхэндээ хоригложээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж