Ким Чен Ун тансаг хэрэглээний импортоо 70 хувиар өсгөв

Хуучирсан мэдээ: 2012.10.07-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун тансаг хэрэглээний импортоо 70 хувиар өсгөв

Хойд Солонгосын тансаг хэрэглээний импортын өсөлт Ким Чен Уныг удирдагч болсноос хойш 70 хувиар өссөн гэж Өмнөд Солонгосын эрх баригч Сэнури намын депутат Юн Сан Хёнийн ярианаас иш татан Daily NK мэдээлэв.

Түүний яриагаар Хойд Солонгос 2010 оноос эхлэн жил бүр тансаг хэрэглээний бараанд 600 сая ам.доллар зарцуулж байна. Өнгөрсөн жилд тансаг хэрэглээний барааны импорт 584 сая ам.доллар болсон бөгөөд Ким Чен Ирийн үед 322 сая доллар байсан аж.

Үнэтэй машин, цаг, компьютер, мөн дарсны болон хатуу архины импорт нэлээд өсчээ. Хойд Солонгосын удирдлага бэлэг, үдэшлэгт нэлээдих мөнгө зарцуулдаг. Ким эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд үүнийг хийж байна хэмээн Юн өгүүлэв. 

Юн энэхүү мөнгөөр олон улсын зах зээлээс хоёр сая тонн улаан буудай худалдан авч болох байсныг сануулав. Хойд  Солонгос хүнсний импортын хомсдолд ороод байгаа юм.

Ким Чен Ун эцэг Ким Чен Ирээ нас барсны дараа өнгөрсөн жил БНАСАУ-ын лидер болсон билээ.

Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж