Универсиадын чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Универсиадын чөлөөт бөхийн тэмцээн маргааш эхэлнэ

Монголын оюутны спортын 2011 оны X Универсиад их наадмын чөлөөт бөхийн тэмцээн маргааш ҮБТДС-ийн Спорт зааланд эхлэх гэж байна. Тэмцээнд  ШУТИС, МУБИС, МУИС, ХААИС, БХИС, Цагдаагийн Академи, Хилийн цэргийн дээд сургууль, ХҮДС зэрэг 19 их, дээд сургуулийн 230  гаруй оюутан тамирчид хүч үзэх юм. Оюутны их наадмын тэмцээн олон улсын дүрмийн дагуу эрэгтэй  55, 60, 66, 74,  84, 96, 120 кг, эмэгтэй 48, 51, 55, 59, 63, 67 болон 72 кг-ын жинд аваргуудыг тодруулна. Универсиадын чөлөөт бөхийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж, энэ сарын 3-нд  өндөрлөх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж