
Гаднаа бол хурц ширүүн зантай, омголон хүн. Уран бүтээлд нь ч энэ эрэмгий байдал нь харагддаг. Харин дотроо бол тэрбээр уян зөөлөн нэгэн гэнэ. Зарим хүн түүнийг нэлээд онгироо ч гэдэг юм билээ. Хүмүүс түүний гаднах байдлаас нь болж заримдаа гомддог байж болох ч тэрбээр хэзээ ч хүний голд нь ортол гомдох сэтгэлээр хандаж байгаагүй аж. Харин ч түүнтэй ойр дотно ажилладаг хүмүүс түүний уян сэтгэлтэйг гэрчилдэг. Тйимдээ ч тэрбээр хэлье гэсэн үгээ ухаантайгаар хэлчихдэг учраас дараа дараагийн ажилд үл ойлголцол үүсэхгүй амар байдаг гэсэн шүү. Урлагийнхан ер бие биеийнхээ дэмээр л явдаг. Өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүс түүнтэй одоо ч үргэлж л холбоотой байдгийг бодоход хүнтэй их эерэг энергтэй харьцдаг бололтой. Гэр бүлдээ тэрбээр сайн хань, сайн аав нь байдаг бол ээж аавдаа сайн хүү нь ах дүүдээ түшиг тулгуур нь болдог гэдгийг хэдэн хоног цуг байхад л анзаарч болдог. Мэдээж л хүн болсон хойно алдаж онож л явдаг. Харин түүнд алдаа оноог хэлчихсэн хүнд уурлах бус эсрээгээ баярладаг гэсэн шүү. Олон олон фенүүдийнх нь зүгээс удахгүй болох гэж байгаа тоглолтонд нь амжилт хүсч байна.