Гэр хороололд шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Гэр хороололд шалгалт хийлээ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 15-аас энэ сарын 25 хүртэл гэр хорооллын айл өрхийн бие засах газар, усны цооногт шалгалт хийсэн байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд гэдэсний халдварт өвчин дэлгэрч байгаа нь орчны бохирдол их байгаатай холбоотой гэнэ. Тиймээс энэ шалгалтыг НЭМГ-ын даргын тушаалын дагуу хийж, нийт гэр хорооллын өрхийн 70 хувийг хамруулжээ. Нийслэлд нийт  есөн дүүргийн  нийт 125 хорооноос гэр хорооллын 92 хороонд 164 мянга 234 өрхөд 675 мянга 564 хүн ам амьдардаг аж. “Судалгаанд хамрагдсан өрхийн 84 хувь нь стандартын шаардлага хангаагүй бие засах газартай, бохир усны цооног 86 хувь нь шаардлага хангаагүй байна. Тиймээс стандартын дагуу бие засах газар, бохирын цооногийг барих нь эрүүл мэнд болоод байгальд хор хөнөөл учруулахгүй” гэж НЭМГ-ын мэргэжилтэн Б.Байгальмаа хэлэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж