
Авлигатай тэмцэх газраас уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг аравдугаар сарын 8-нд буюу ирэх даваа гаригт “Элит” төвийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг мэдээлж, ХОМ болон бусад мэдээллийг хэрхэн бөглөх талаар заавар, зөвлөгөө өгөх юм байна. Арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын салбар хэлтсүүдийн удирдах ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулахаар болжээ.