Их Британийн инээдмийн жүжигчин, зохиолч, дуу оруулагч Саша Барон Коэн “The Dictator” буюу “Дарангуйлагч” киногоороо дэлхий нийтэд танигдах болсон билээ. “Дарангуйлагч” инээдмийн кино нь үзэгчдийн таашаалд нийцэж, нийт 177 сая ам.долларын орлого ашиг цуглуулсан юм. Тэгвэл тэрбээр “The Lesbian” гэх дараагийн инээдмийн киноны ажилдаа ханцуй шамлан оржээ. Сонирхолтой нь, Саша Барон Коэн уг киногоо Хонгконгийн тэрбумтан Cecil Chao Sze-tsung лесби охин “Gigi”-ийн бэлгийн чиг хандлагыг өөрчилж, түүнтэй гэрлэсэн ямар ч эр хүнд 40 сая фунт стерлинг буюу 65 сая ам.доллар амласан тухай түүхээс сэдэвлэн хийхээр болжээ. Тэрбээр “Paramount Picture” корпорацийн харьяа “Four By Two” гэх компанийг эзэмшдэг бөгөөд уг киног өөрийн компанидаа бүтээж, өөрөө дүр бүтээх гэнэ. Саша Барон Коэн “The Dictator” киноноос өмнө Ali G, Borat, Brüno, Admiral General Aladeen зэрэг кинонд дүр бүтээж байсан юм.
Б.АНХТУЯА