Кино үйлдвэр хүртэлх замын урд урсгалыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Кино үйлдвэр хүртэлх замын урд урсгалыг хаажээ

Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг өчигдөр 23.00 цагт хаасан юм. Замыг энэ сарын 11-ний 07.00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх юм байна.  "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжүүлэх Зүүн дөрвөн замын уулзвараас Тролейбусны эцэс хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Ялгуусан" ХХК гүйцэтгэж байгаа юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж