
Хүүхдийн мөнгийг арилжааны бүхий л банкаар олгох шийдвэрийн дагуу банкууд энэ сараас эхлэн хүүхдийн харилцах данс нээж эхлээд байгаа юм. Хүүхдийн мөнгийг 20-ноос эхлэн олгох бөгөөд үүнээс өмнө амжиж банкинд данс нээлгэх гэсэн иргэд олон байгаа тул Голомт, ХААН, Хас зэрэг арилжааны банкууд энэ амралтын өдрүүдэд амралтгүйгээр ажиллаж, иргэдэд хүүхдийн харилцах данс нээж үйлчилж байна.
Г.ДАША