Усны зөвлөл байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Усны зөвлөл байгууллаа

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан энэ сарын 22-нд зохион байгуулсан “Ус амьдрал” уулзалт ярилцлагад оролцогчдын санаачилгаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд Усны бодлогын зөвлөлийг байгууллаа. Энэхүү зөвлөл нь манай улсын хэмжээнд усны асуудалд анхаарал хандуулж байгаа энэ цаг үед усны талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад санал, зөвлөмж, дүгнэлт гаргах, уулзалт семинар зохион байгуулах, усны үнэлэмж, үйлдвэр, аж ахуйн газрууд болон ард иргэдийн мэдлэг боловсролыг сайжруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг явуулахад гол ажлаа чиглүүлж ажиллах юм байна. Усны бодлогын зөвлөлд УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллага, иргэдийн хөдөлгөөн болон иргэний, эрдэмтэн, докторуудын төлөөлөл орж байгаа бөгөөд зөвлөлийн даргаар Усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төвийн захирал Д.Баасандоржийг өнөөдөр томилжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж