Залуу эрдэмтэд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Залуу эрдэмтэд чуулж байна

Монголын залуу эрдэмтдийн холбооноос “Техник технологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хүрэл тогоот-2012”  эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр 09.00 цагт ШУТИС-ийн номын санд эхлүүллээ. Хуралд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэн, бизнесийн байгууллага, их, дээд сургуулиудаас ирүүлсэн  18 илтгэлийг танилцуулж буй юм. Эдгээр хэлэлцүүлэх илтгэлийг дээрх байгууллагуудын нийт 85 бүтээлээс шүүн шалгаруулсан ажээ. Эрдэм шинжилгээний хурал зургаан салбар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Тухайлбал,

10 дугаар сарын 6-нд Техник, технологийн салбар

10 дугаар сарын 12-нд Байгалийн ухааны

10 дугаар сарын 13, 14-нд Геологи, газар зүйн

10 дугаар сарын 20, 21-нд Биологи, хөдөө аж ахуйн

10 дугаар сарын 26-нд Нийгмийн ухааны

10 дугаар сарын 27-нд Анагаах ухааны  салбарын сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм байна.

“Хүрэл тогоот”семинарыг салбарынхан  2001 оноос хойш залуу эрдэмтэн, судлаачдыг дэмжих зорилгоор зохион байгуулсаар ирсэн бөгөөд хуралд илтгэл хэлэлцүүлж шалгарсан судлаачдыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагнал олгодог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж