Шилдгүүдийн тулаан тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.06-нд нийтлэгдсэн

Шилдгүүдийн тулаан тун удахгүй

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, "TLG13" ТББ хамтран сагсан бөмбөгийн “Холбоодын цом”-ын тэмцээнийг энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 12-18-нд Спортын төв ордонд болох юм. Тэмцээнд Спрайт супер лигийн шилдэг найм, бидний нэрлэж заншсанаар сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг найман баг Холбоодын цомын төлөө өрсөлдөнө.

Спрайт супер лигээс ороллцох багуудын хувьд тус лигийн хошой аварга ИНЕГ-ын “Буянт-Ухаа”, 2010 оны аварга “Хасу Мегаватт”, Спрайт хөгжлийн лигийн болон супер лигийн аварга “Танан Импекс”, хөгжлийн лигийн анхны аварга ОТИС болон “Эрдэнэдрийлинг RIGS”, “Орчлон мон торх”, “УБЦТС ХК”, “Хөвсгөл нэг үе” багууд оролцох ажээ. Харин дээд лигийн багуудын хувьд шинээр гэрээ байгуулсан легионер тоглогчдоо тоглуулах тухай мэдээлэл байна.

Дашрамд дуулгахад, аравдугаар сарын 15-21-нд Спортын төв ордонд сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнд 1992 оноос хойш төрсөн сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуус оролцох юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж