“Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

“Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэлэлцүүлнэ

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар  өнөөдөр Орхон аймгийг зорьжээ. Тус намынхан өнгөрсөн онд “Монгол хүн-2020” хөтөлбөр боловсруулж, түүндээ иргэдийн санаа бодлыг тусгахаар орон нутагт ажиллаж, энэ хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Тиймээс Ардчилсан намын удирдлагууд маргааш “Монгол хүн-2020” хөтөлбөрөө орхончуудаар хэлэлцүүлэхээр болжээ.

“Монгол хүн-2020” хөтөлбөрт монгол хүн эрүүл байх, аюулгүй орчинд аж төрөх, боловсролтой байх, баян чинээлэг амьдрах гэсэн үндсэн зарчмуудыг тусгаад байгаа юм.

Г.Дарь  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж