Хассан Шехата дахин Египетийн шигшээг удирдана

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хассан Шехата дахин Египетийн шигшээг удирдана

Египет улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багийнхаа дасгалжуулагч Хассан Шехататай гэрээгээ сунгаж чаджээ. Тэрбээр Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дарамтын улмаас ажлаа түр орхиод байсан юм. Африк тивийн хамгийн том тэмцээн болох Үндэстнүүдийн цомыг жил дараалан эх орондоо авчирсан хүн бол Хассан Шехата юм. Тэрбээр 2006 оноос хойш зохиогдсон гурван тэмцээнд дараалан багаа аварга болгосон Хар тивийн түүхэн дэх агуу дасгалжуулагчдын нэг. Харин тэрбээр Египет даяар гарсан эмх замбараагүй байдалын улмаас тур хугацаанд дүрвэн зайлаад байсан юм. Хассан Шехата  байнгын улс төрийн дарамт дор тоглоно гэдэг тун хэцүү байсан талаар дурьдаж байсан гэнэ. Тэрбээр сүүлийн жилүүдэд хийсэн бүхий л тоглолтдоо сэтгэлийн дарамттай оролцдог байснаа гэрээ хийх үеэрээ ярьсан байна. Түүнийг албан ёсоор дасгалжуулагчийн ажлаа авахад нь Египетийн хөлбөмбөгийн холбооны удирдах ажилтан Магди Абделгани байлцсан юм. Тэрбээр Хассан Шехатад албан ёсоор дасгалжуулагчийн ажлыг нь өгсөнөөс гадна Египетийн хөлбөмбөгийн премьер лиг үргэлжлэх болсон талаарх таатай мэдээ дуулгажээ. Лигийн тоглолтууд хагас улирал буюу долоон тойрог явагдах бөгөөд дөрөвдүгээр сарын 13-нд нээлтээ хийхээр болсон байна. Харин дасгалжуулагч Хассан Шехата ирэх долоо хоногоос эхлэн албан ёсоор ажилдаа орох бөгөөд  тэдний эхний тоглолтоо хатуухан өрсөлдөгч “Бафана Бафана”-гийн эсрэг хийх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж