“Таж Махал” Дубайд сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

“Таж Махал” Дубайд сүндэрлэнэ

Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд  Дубай хотноо Энэтхэгийн  Агра хотод орших алдарт “Таж Махал” бунханыг дуурайлгасан “Таж Араб” цогцолборыг бүтээн байгуулахаар болжээ. Энэхүү цогцолборыг бүтээн байгуулахад зориулан нэг тэрбум ам.долларын төсөл боловсруулсан байна. Уг  “Таж Араб” цогцолбор нь эх загвараас хамаагүй том хэмжээтэй байхаас гадна 300 өрөөтэй зочид буудал, дэлгүүр, ресторан зэрэг  үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах аж. Мөн энэ цогцолборт “Хятадын цагаан хэрэм”, “Пирамид”,  Эйфелийн цамхаг зэрэг дэлхийд алдартай байгууламжуудын хуулбар багтах бөгөөд ирэх 2014 онд бэлэн болох гэнэ. Түүнчлэн “Таж Араб”-д  дурлалт хосуудыг татах зорилгоор гэрлэх ордон байгуулах юм байна. Алдарт “Таж Махал”-ыг Их Монгол  эзэнт гүрний хаан  Шах Жахан  хайрт хатан  Мумтаз Махалд  зориулан бариулсан цагаан гантиг барилга юм.  Дэлхийн өв соёлыг бүртгэн авч, хамгаалдаг ЮНЕСКО Таж Махалыг 1983 онд дэлхийн соёлын үнэт өвд бүртгэсэн юм.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж