Орон гэргүй иргэдээ анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Орон гэргүй иргэдээ анхаарна

Төв аймгийн удирдлагууд амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой иргэд рүү хандсан ажлуудыг шат дараалан зохион байгуулж байна. Энэ хүрээнд тус аймгийн Засаг даргын Тамгын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос орон гэргүй иргэдэд таван ханатай гэр нийлүүлэх тендерийг зарлаад байгаа гэнэ. Уг тендерт оролцох сонирхол бүхий иргэдийг ирэх сарын 2-ноос өмнө шаардлагатай баримт материалаа аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст ирүүлэхийг анхааруулж байгаа аж.

Д.Долгор       

        
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж