Архивын газрын ажилтан гурван давхраас унажээ

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Архивын газрын ажилтан гурван давхраас унажээ

Сүхбаатар дүүрэгт байрлах Үндэсний архивийн газрын гурван давхраас 30 орчим настай хүн унаж, бэртсэн хэрэг өнөөдөр 11.30 цагийн үед гарчээ. Тэрбээр Архивын газрын ажилтан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр тагтан дээрээс хальтарч унасан бололтой. Дуудлагын дагуу Түргэн тусламжийн дуудлагын эмч Архивын газарт очиж, бэртсэн хүнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргээд байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж