“Эх код” киног Монголд гаргана | News.MN

“Эх код” киног Монголд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

“Эх код” киног Монголд гаргана

Найруулагч Duncan Jones-ийн ээлжит шинэ бүтээл “Эх код” адал явдалт уран сайхны кино “Өргөө” кино театрт гарах гэж байна. Тус кинонд Холливудын алдарт жүжигчин Jake Gyllenhaal , Michelle Monaghan , Vera Farmiga  нар тогложээ. Кинонд цэргийн ахмад Colter Stevens унтаад сэрэхдээ өөр хүний биед орсон байна. Тэрбээр өөрийгөө Засгийн газрын “Source code” гэж нэрлэгдсэн даалгаврын нэг хэсэг гэдгээ олж мэдэх ажээ. Программаар түүнийг өөр хүний биед шилжүүлэх ба тэр программ нь түүний амьдралын сүүлийн найман минутын санах ойтой нь шилжүүлж чадна. Чикаго хотын төв хэсэгт сая сая хүмүүсийг алахаар заналхийлж буй нууцлаг аюулт этгээдийг олж устгах том даалгавар шинээр төрсөн Colter маань авах ба цаг минут бүр нууцыг тайлах түлхүүрийг эрэн сурвалжилж, дараагийн дайралтаас нь сэргийлэх болон хэн тэрхүү нууцлаг аюулт бөмбөгийг тавиад байгааг илрүүлэх хүртлээ зогсолтгүй тэмцэх болно. Colter-ийн дүрд “Персийн хунтайж” киногоороо бидний танил болсон жүжигчин Jake Gyllenhaal тогложээ. “Эх код” адал явдалт уран сайхны кино нь энэ сарын 15-наас эхлэн “Өргөө” кино театрт гарч эхлэх юм.

М.Урин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж