Европа лигийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Европа лигийн эргэн тойронд

Өнгөрсөн шөнө Европа лигийн хэсгийн 2 дахь тоглолтууд явагдаж 48 баг хоорондоо өрсөлдлөө. Ингээд сонирхолтой баримтуудыг дурдая!

Ливерпүүл Удинезегийн эсрэг 691 дамжуулалт өгчээ. Энэ нь өрсөлдөгчөөсөө дөрөв дахин илүү гарах үзүүлэлт юм. (197) – ТИКИ-ТАКА

  • 7 – Европын лигийн шинэ улирал эхэлснээс хойш Ливерпүүл хамгийн олон гоол оруулаад байна. БӨМБӨГДӨГЧ
  • 2 – Тоттенхэм сүүлд Европын тавцанд хийсэн 27 тоглолтынхоо дөнгөж хоёрт нь ялалт байгуулаад байна. – ГЭРЭЭ САНАХ
  • 1967 – Наполи хамгийн сүүлд айлын талбайд 3 ᠄ 0-ээр ялагдсан тохиолдол 1967 оны 1 сард тохиож байжээ. ХОВОР
  • 29 – Наполи руу чиглэсэн цохилт PSV-гээс 29 цохилт ирсэн нь эхний 2 тойрогт гараагүй өндөр үзүүлэлт боллоо. БАЙ
  • 20 – Нефтичийн эсрэг гоол оруулсан 3 тоглогчын дундаж нас нь 20. Коутиньо – 20, Оби – 21, Ливаяа – 19 – ЗАЛУУС
  • 2 – Марко Ливаяа Европын лигт 2 дахь гоолоо орууллаа. Тэрээр багаа гоолын тоогоор тэргүүлж байна. ШИНЭ
  • 3 – Боруссия Мюнхенгладбах түүхэндээ анх удаа Европы тэмцээнд талбайдаа 3 дараалан ялагдлаа. ХЯМРАЛ
  • 49 – Байер Леверкузен эхний 2 тойрогт 49 цохилт хийсэн боловч ердөө нэг л гоол оруулжээ. ОНОВЧГҮЙ
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж