”Улс төрийн тойм” тэргүүн байранд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

”Улс төрийн тойм” тэргүүн байранд шалгарлаа

Улс төрийн тойм сонин “Топ-3 сонин, сэтгүүл” номинацийн тэргүүн байранд шалгарлаа

Манай
“Улс төрийн тойм” сонин хэвлэл мэдээллийн салбарын ТОП-3 сонин, сэтгүүл
номинацийн тэргүүн байрт шалгарлаа. Монголын маркетинг менежментийн
хүрээлэн, Зиндаа.мн, Үнэсний мэдээ сониноос хамтран Монголд анх удаа
зохион байгуулсан “Next Generation business forum 2012” шинэ үеийн
шилдэг байгууллагуудыг шалгаруулах төслийн хүрээнд ийнхүү хамгийн шилдэг
менежменттэй сониноор тодорлоо. Шалгаруулалтыг нийт интернэт
хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулахад эцсийн дүнгээр хамгийн олон
санал авснаар тус номинацийн тэргүүн байрын эзэн болсон байна. Харин
грампирын эзнээр Үндэсний мэдээ сонин шалгарчээ. Бидний энэ амжилт
гурван жилийн хугацаанд хөлс хүчээ дайчлан ажилласан манай байгууллагын
хамт олны нөр их зүтгэл, түүнчлэн нийт уншигчид, “Улс төрийн тойм”
сонинтой хамтран ажилладаг бүх байгууллагуудын авч буй шагнал гэдгийг
сонины редакциас уламжилъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж