Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

Топын тансаглал

Монголын цуутай ододын нэг Д.Пүрэвсүрэн төрөөд сар гаруйхан болж байгаа гэхэд  формоо ердөө ч алдаагүйгээр барахгүй улам өнгө зүс нэмж, үзэсгэлэн төгс болсныг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Төрж тэлсэн л бол жин нэмж, гэдэс гүзээгээ унжуулдаг хүүхнүүдийн нийтлэг хэв жаягийг тас цохисон топ модель төрөөд удаагүй бяцхан охиноо төрсөн эгчдээ даатган хотын гудамжаар 66-66 улсын дугаартай “Бенз” жийп хөлөглөн салхи татуулан давхих болсон. Түүгээр ч барахгүй баян хүний эхнэр болсноо гайхуулах мэт топ  Пүүжээ тун саяхан нөхөр Ганбаярын хамт Хонгконг, Малайзаар “shopping” хийж яваад ирсэн байна. Гоо үзэмж, гоолиг төрхөөрөө Э.Одгэрэлийн араас мөнхийн залуу насыг тунхаглаж тун ч мэдэхээр байгаа Пүүжээ 11-р сард болох Торгын шоунд оролцохоор бэлтгэж байгаа гэдэг шүү.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж