Хүний наймаачид давж заалдав

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хүний наймаачид давж заалдав

Малайз болон БНХАУ-ын Макаод өндөр цалинтай ажилд зуучлах нэрээр 2007 онд таван эмэгтэйг хил дамнуулан худалдсан хэрэгт анхан шатны шүүхээс ял сонссон Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Н.Чинзориг нар өчигдөр нийслэлийн Шүүхэд давж заалдах өргөдлөө өгчээ. Тэдэнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрөгч гуравдугаар сард хэлэлцэн Г.Батдэлгэрт 11 жил, Г.Ганзориг, Н.Чинзориг нарт тус бүр 10 жил зургаан сарын хорих ял оноосон юм. Харин бүлэглэн хүн худалдаалсан хэрэгт сэжигтнээр татагдсан Б.Сэлэнгэ, н.Бүрнээбаатар нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж