“Кэп Эрик 2011”-ийн дөрөв дэх гараа өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

“Кэп Эрик 2011”-ийн дөрөв дэх гараа өндөрлөлөө

Уулын дугуйн шилдгүүд оролцож байгаа “Кэп Эрик 2011” уралдааны дөрөв дэх гараа өчигдөр болж өнгөрчээ. Цуваа гараагаар явагдсан энэ гарааны аваргаар “Сонго-Спэйшл” багийн дугуйчид шалгарсан байна. ӨАБНУ-д улсад болж байгаа тус уралдааны дөрөв дэх гараанд нийт 600 дугуйчин оролцох байсан ч  эрүүл мэндийн болоод бусад шалтгааный улмаас 516 дугуйчин гараанаас гарчээ. Нэг багийн хоёр гишүүн хамтдаа гараанаас гарч, 32 км замыг туулсан бөгөөд хамгийн богино цагийг “Сонго-Спэйшл” багийн Швейцарь дугуйчин Кристоф Саузер, зохион байгуулагч орны тамирчин  Барри Стандер нар үзүүлжээ. Тэдний хувьд нийт замаа 15 минут,  44 секундэд туулсан бол тэднээс найманн секундын алдагдалтайгаар Герман дугуйчин Ханнес Жензи, Жосен Каесс нар хурдалсан байна. Тэдний хувьд өмнөх гараанд 125 км зайг хамгийн хурдан туулсан амжилтаар тэмцээнийг тэргүүлж байсан юм. Дөрөв дэх гарааны замын дунд хэсэгт буюу  21.3 км-ээс эхэлсэн 860 метрийн өгсүүр хэсэг олон тамирчдын бэлтгэлийг шалгаж байлаа. Уг нь Испанийн хослол Серхио Мантекон, Карлос Николас нар хамгийн хурдан цагийг үзүүлж байсан хэдий ч энэ өгсүүр дээр 20 секунд  алдсанаар 13 дугаар байрт орох амжилтыг үзүүлсэн юм. Ингэснээр тэмцээнийг нийлбэр оноогоор  Швейцарийн “Сонго Спэйшл” тэргүүлж байгаа бол Германы Мультиван Мерида, Испанийн “Зэрлэг Чононууд” баг тус тус удаалж байна.

“Кэп Эрик” уралдааны дараагийн гараа Оакийн хөндийгөөр үргэлжлэх бөгөөд замын урт нь 143 км байх юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж