Эрүүл хоол хийх тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Эрүүл хоол хийх тэмцээн болно

Говьсүмбэр аймгийн иргэдийн дунд “Эрүүл, зөв хооллолт таныг эмчилнэ” эрүүл хоол хийх тэмцээнийг энэ сарын 13-нд зохион байгуулах гэнэ. Тэмцээн хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын “Эрүүл ажлын байр бий болгох” төсөл, Монголын тогооч нарын холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл, мөн тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм байна. Энэхүү тэмцээнд  шинэ ургацын ногоо гарсантай холбогдуулан ногоо түлхүү хэрэглэх гэнэ.

                                                                                                                                              Э.Сар  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж