Б.Галдаа: Цагдаад зодуулсан гомдол ирээгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Б.Галдаа: Цагдаад зодуулсан гомдол ирээгүй

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны эцсийн автобусны буудлын ойролцоо гурван цагдаа иргэдийн биед халдан, доромжлон, сүрдүүлж буй бичлэг цахим ертөнцөөр түгж, шуугиулаад байна. Бичлэгээс үзэхэд халамцуу хоёр иргэн цагдаагийн хувийн машины хаалгыг цохисонд цагдаа нар уурсан тэднийг “шоронд чинь хатаагаад өгнө, дуудах хүн байвал дууд, зодсон ч яадаг юм” гэх мэтээр доромжлон, иргэдийн биед халдаж байсан нь бичлэгт үлджээ.

Энэ талаар УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаагаас тодруулахад “Бичлэгийг нь үзсэн. Манай байгууллага энэ хэргийн нөхцөл байдлыг тодруулж байгаа. Гэхдээ манайд иргэдээс тухайн цагдаа нарт зодуулсан, хохирсон гэх мэдээлэл хараахан ирээгүй байна. Гомдол ирүүлсэн тохиолдолд бид энэ хэргийг шалгаж болно” гэв.

 Цагдаа хүний биед халдсан видеог ЭНД дарж үзнэ үү.
Д.ЖАРГАЛ

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж