Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Jay-Z мөрдөгдөж байна

NBA-ын хэвлэлийн төлөөлөгч алдарт реппер, “Нью-Жерси Нэтс” багийн
хувьцаа эзэмшигч Jay-Z-гийн дүрмийн бус үйлдлийг шалгаж байгаа тухай
мэдэгдсэн байна. Коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний
шөвгийн дөрөвт шалгарсан Кентаки их сургуулийн тоглогчдын хувцас солих
өрөөнд реппер орсон нь лигийн удирдлагын ундууцлыг төрүүлээд амжжээ.
Монголын цагаар даваа гаригт “Нью-Жерси” багийн Прудентиал центрт Хойд
Каролинагийн их сургуулийг буулган авч, дараагийн шатанд шалгарсан
багийн тоглогчдод баяр хүргэхээр тэр хувцас солих өрөөнд орсон гэнэ.
Тэрбээр “Нью-Жерси Нэтс” багийн хувьцаа эзэмшигч учраас “March
Madness”-ийн халуухан тулааныг үзэж сонирхсон аж.

Лигийн дүрмийн
дагуу NBA-ы багийн ямар нэг тоглогч, удирдах албаны хүн драфтад ороогүй
залуу тоглогчидтой уулзаж, харилцаа тогтоож болохгүй гэсэн дүрэмтэй.
Тиймээс энэ дүрмийг зөрчсөн Jay-Z болон Нью-Жерси хотын баг шийтгүүлж,
мөнгөн торгууль хүлээх магадлалтай болоод байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж