Хил залгаа Ононгийн районд шүлхий өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хил залгаа Ононгийн районд шүлхий өвчин гарчээ

ОХУ-ын зарим мужид мал, амьтны халдварт шүлхий євчин гарсантай холбогдуулан тус улстай хил залгаа Дорнод аймгийн зарим сумдад Засаг даргын захирамж гарч, хяналт, шалгалт хийхийг аймгийн Онцгой байдлын хэлтэст үүрэг болгожээ. Урьдчилан сэргийлэх ажил хэрхэн явагдаж байгаа талаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Гантємєрєєс тодруулахад “ОХУ-ын Ононгийн районд 30 орчим vхэр, гахай шvлхийгээр євчилсєн гэсэн мэдээ ирсний дагуу хил залгаа сум, боомтуудад урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжvvлж ариутгал, халдваргvйжилтийн ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар хилийн боомт болох Баян-Уул, Чулуунхороот зэрэг сумдад ариутгалын хяналтын ажлыг тогтмол хийж байна. Дээрх муж нь Дашбалбар, Чулуунхороот сумдын заагт байдаг бєгєєд эрсдэл єндєртэй бvсэд тооцогдож байгаа юм. Тиймээс аймгийн хэмжээнд мал эмнэлгийн шинжилгээний лабораторийг нээн ажиллуулж, vхсэн мал, зээрийн сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Аймгийн хэмжээнд бvх малаа вакцинжуулсан. Малчдад шаардлагагvй бол хилийн боомтуудаар зорчихгvй байх, малаа хил залгаа нутгаар бэлчээрлvvлэхгvй байхыг анхааруулж байгаа” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж